Та зуны дэлгэр цагт Монгол гэр барин, найз нөхөдтэйгээ амрах чөлөөөт цагаа өнгөрөөх боломжтой.
Жижиг аяны гэрийг та бүхэн хөдөө аялалаар явахад авч явах боломжтой ба хүүхдүүдээ худапдан авч гэр барих ёс, Монгол уламжлалаа үр хүүхдүүддээ зааж өгч, мөн тэдний тоглох тухтай орчинг бүрдүүлж болох юм.
Хэрэв та аялал зохион байгуулдаг бол морин аялал, болон явган аялалд үйлчлүүлэгчдээ амраахад тун тохиромжтой.
Та үнэтэй орон сууц худалдан авах боломжгүй байвал Монгол гэрээ худалдан авч, өөрийн хүссэнээрээ тохижүүлан тухтай амьдрах боломжтой.
Хурим найр болон үдэшлэг, уулзалт симнарийг зохион байгуулахад том гэрүүд хамгийн тохиромжтой.
Төв азийн зарим хэсэгт хэдийгээр хүмүүс эсгийгүй гэрийг майхан мэтээр хэрэглэдэг ч гэрээр сууц хийж бүй хүмүүс ихэнхдээ гэрээ эсгийгээр бүрсэн байдаг. Эсгий гэрт амьдрах нь тав тухтай, тохилог, бас дулаахан байдаг.