Монгол гэр барих

Монголчууд эрт дээр үеэс сайн өдөр сонгож, нүүдэл суудал хийдэг байсан. Ямар нэгэн өөр айлын гэр бариастай байсан буурин дээр гэрээ барьдаггүй бөгөөд өмнөх айлын муу муухай зүйл шингэнэ гэж үздэг байжээ.  Гэр барихдаа дараах дарааллаар барьдаг.
Эхлээд шалаа тавиад, тооно авдар зэрэг овор хэмжээтэй эд юмсыг шалан дээрээ оруулж тавина. Дараа нь баруун урдаас нь ханаа дугуйлж, дотуур хошлонгоо татаж ханаа тогтооно. Гэрийн эзэн эсвэл ахмад хөвгүүдээс тооноо өргөж, багана тулаад тал бүрээс нь унь хатгана. Тоононы 4 эргүүлэг уяаг хананд татаж уяад цавгаа тавина.

How to build yurt - Moreforyurts.asia

Ханын эсгий туургаа бариад урд дээврээ эхэлж, дараа нь хойд дээврийн эсгийгээ тавина. Хойд талын цаваг дээврээр урд талын цаваг дээврийн амыг дардаг ёстой. Иймээс хойд талын цаваг дээвэр урдах цаваг дээврээс төө илүүтэй байдаг. Дараа нь бороо ус нэвтрүүлэхгүйн тулд ус нэвтэрдэггүй материалаар хийсэн бүрээсээр бүрнэ. Дараа нь гадуур бүрээсээ углаж, хошлонгоо татна. Өрхөө тавьж, зуух яндангаа угсарч, хаяавчаа хийнэ. Хамгийн сүүлд нь хөшгөө татаж, гэрийн доторхи тавилгаа тавина.

Буусан газраа чанасан цайныхаа дээжийг ирсэн зүгээсээ эхлэн нар зөв тойруулан өргөж, улмаар шинэ нутгийнхаа өндөр уул, урсаж байгаа голын эх өөд өргөж, баян хангай дэлхийдээ хишгээ хүртээдэг.